Дэвид Бекхэм зодгоо тайлна

Францын “Пари Сен-Жермен” клубын хагас хамгаалагч Дэвид Бекхэм одоогийн улирал дуусмагц мэргэжлийн хөлбөмбөгийг орхихоо зарлажээ. Франс пресс агентлаг ингэж мэдээлсэн байна. Энэ жил ийм өндөр түвшинд тоглох боломж олгосонд 38 настай англи эр тус клубт талархал илэрхийлээд, одоо миний хувьд “тоглолтоо дуусгах цаг ирлээ” гэж онцлон дурджээ.
Дэвид Бекхэм “ПСЖ” клубт энэ оны өвөл ирж, Францын аварга шалгаруулах тэмцээн болон аваргуудын лигид хэд хэдэн удаа тоглоод амжсан байна.
Бекхэм 1992 онд “Манчестер Юнайтед”-д анх тоглож эхлэсэн юм. Манчестерийн клубт 13 улирал тоглож, дараа нь Мадридын “Реал”-д шилжиж, харин 2007 онд далайн цаана “Лос-Анжелес Гэлэкси”-д шилжжээ.Тэр Англи, Испани, Францын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, эдгээр орны шагналыг удаа дараа хүртсэн юм.
Английн шигшээ багт Бекхэм 115 тэмцээнд тоглож, энэ үзүүлэлтээрээ талбайн тоглогчийн хувьд дээд амжилт тогтоожээ. Тэр 2009 онд шигшээ багаас явсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ