Монголын шигшээ өнөөдөр эхний тоглолтоо Хонконгтой хийнэ

Сагсан бөмбөгийн Зүүн Азийн АШТ-ий тоглолтууд энэ сарын 16-21-ний өдрүүдэд БНСУ-ын Инчонд болно.

Манай улсын баг тамирчид энэ сарын 14-ний өдөр Солонгосыг зорьсон бол тэд өнөөдөр эхний тоглолтоо Хонконгтой орон нутгийн цагаар 17 цагт хийх юм.
Сагсан бөмбөгийн шигшээ багийн 16 тамирчид ахлах дасгалжуулагч Баярцогт, туслах дасгалжуулагч Амаржаргал, АНУ-ын иргэн Лүүк Симонс нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Тэд маргааш эхний тоглолтоо Хонконгтой орон нутгийн цагаар 17:00 цагт хийх бол энэ сарын 18-ны өдөр буюу бямба гарагт Хятадын багтай хоёр дахь тоглолтоо хийх болно. Тамирчид тоглолтоо хийх Самсан цэнгэлдэхэд тэмцээний бэлтгэлээ базааж байна.

Харин сагсан бөмбөгийн Зүүн ААШТ өнөөдөр Тайвань Макаогийн өрсөлдөөнөөр эхэлсэн. Мөн өнөөдөр тоглолтыг Япон-Солонгос, Хятад-Хонконгийн багууд өрсөлдлөө. Баасан, бямба гарагт мөн тус бүр 3 тоглолт явагдана.

Тэгвэл сагсан бөмбөгийн спортод хүчин зүтгэж явсан мөн энэ спортоор хичээллэдэг, дэмждэг үзэгчиддээ бас нэгэн шинэ мэдээллийг дуулгахад манай улсаас төрөн гарсан ФИБА-ын лицензтэй шүүгч Батбаярын Ганзориг анхны ЗААШТ-ний тоглолтоо шүүн явуулж байна.

Тэрээр ФИБА-с зохион байгуулж байгаа бүхий л тэмцээнд шүүх эрхтэй бөгөөд өнөөдөр 14 цагаас ЗААШТ-ний эхний тоглолт болох Тайвань болон Макао улсын тоглолтыг Солонгос болон Японы шүүгчийн хамтаар шүүн явуулсан юм.

Монгол шүүгч анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгчийн хувиар оролцож талбайд тоглолтыг шүүн явуулж байгаа нь энэ юм. 51 жилтэйгээ золгосон МСБХолбоо-ны түүхэнд тодоос тодоор бичигдэх нэгэн үйл явдал энэ боллоо.

А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин