Эмэгтэй шигшээ 3х3 анхдугаар тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 3х3 Азийн АШТ-д эмэгтэй баг тамирчид амжилттай оролцож мөнгөн медаль хүртлээ. Тэд аваргын алтан медалийн төлөө Энэтхэгийн багтай өрсөлдөж хожигдсоноор дэд байрт шалгарч эмэгтэй тамирчид түүхэндээ Азийн АШТ-ээс анхны медалиа хүртэж байгаа нь энэ юм. Катар улсын нийслэл Доха хотод ОУСБХ-ноос зохион байгуулсан 3Х3 Азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн энэ сарын 14- 16-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Эмэгтэй нийт 9 багийг 2 зоонд хуваасан. Манай баг тамирчид В зоонд Энэтхэг, Монгол, Леван, Непалын багтай учраа таарсан бол А зоонд Катар, Индонез, Туркменистан, Шри Ланк, Хонконгийн багууд сугалаа таараад байлаа. Ингээд Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 3х3 азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс Энэтхэгийн багийг хожсоноор мөнгөн медаль хүртлээ. Тэд түүхэндээ анх удаа ийм тэмцээнээс медаль зүүж байгаа нь энэ юм. Тэд Леван, Непалын багуудыг 14-6 аар хожсон. Ингэснээр эмэгтэй шигшээ баг 2 хожил, 1 хожигдолтойгоор өчигдөр хэсгээсээ 2-р байраар шалгарч, 4-ний 1 шигшээ тоглолтонд Шириланкийн багыг 18:13 онооны харьцаатай хожиж хагас шигшээд шалгаран үлдсэн. Тэдний дараагийн учраа Turkmenistan vs Nepal багуудын аль хожсонтой өрсөлдөх байлаа. Ингээд Туркменистаны багийг хожиж өнгөрсөн жилийн аварга Энэтхэгийн багтай тоглон хожигдсоноор дэд аварга боллоо. Энэбиш дасгалжуулагчтай эмэгтэй багийн бүрэлдэхүүнд :
1.Б.Алтанзаяа
Тэрээр 1987 оны 1 сарын 26ны өдөр төрсөн. Биеийн өндөр 178 см. 3, 4 номер дээр тоглодог. Өмнө нь болж байсан Азийн элсний наадмын 3x3 төрөлд тусгай байрын шагнал хүртэж байсан. Монгол улсын шигшээ багийн тамирчин. ХҮДС-ын шигшээ багаас олон жил тоглож УАШТ болон бусад тэмцээнээс алт мөнгөн медал хүртэж байсан...
2. Д. Ганзул
Тэрээр 1988 оны 2 сарын 7 ны өдөр төрсөн. Биеийн өндөр 169 см. 1, 2 номер дээр тоглодог. Өмнө нь болж байсан Азийн элсний наадмын 3x3 төрөлд тусгай байрын шагнал хүртэж байсан.Монгол улсын шигшээ багийн тамирчин. Монгол улсын урдаа барьдаг эмэгтэй сагсан бөмбөгчдийн нэг тэрээр шигшээ багийн гол тоглогчдын нэг юм.
3.Ж.Иштуяа
Тэрээр 1991 оны 4 сарын 3ны өдөр төрсөн. Биеийн өндөр 172см. 1, 2 номер дээр тоглодог.Өмнө нь болж байсан Азийн элсний наадмын 3x3 төрөлд тусгай байрын шагнал хүртэж байсан.МУ эмэгтэй шигшээ багийн тамирчин. Өсөх ирээдүйтэй залуу тамирчдын тоонд ордог тэрээр ШУТИС-с тоглон олон удаа улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт мөнгөн медал хүртэж байсан..
4. Б.Солонго
Тэрээр 1990 оны 2 сарын 6нд төрсөн. Биеийн өндөр 180см. Манай багийн хамгийн нуруулаг тоглогч. МУ шигшээ багт ирээдүйд багтах өсөх ирээдүйтэй шинэ залуу тамирчдын нэг...
Шигшээ багийн тамирчдаараа МОНГОЛ улс тэр аяараа бахархаж байгаа бөгөөд энэ амжилт нь хойш хойшдоо МСБ-ын түүхэнд тодоос тод тэмдэглэн үлдхээр үйл явдал болсныг тэмдэглэлэн цохох нь зүйтэй болов уу.. Мөн маргааш 18 цагаас Монгол улсын эрэгтэй шигшээ баг ЗААШТ-ий хамгийн чухал тоглолтоо хийх юм...Эмэгтэй багийн маань гайхалтай ялалтууд Булган сүүлтэй байх болтугай!!!!!!

А.Алт


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин