Дартсын “PREMIER LEAGUE”-ийн тэмцээн болно

Монголын Дартсын Холбооноос анх удаа санаачлан Дартсын “PREMIER LEAGUE”-ийн тэмцээнийг Монгол Улсад суугаа ИБУИНВУ-ын ЭСЯ-тай хамтран зохион байгуулах гэж байна. Тэмцээн ирэх сарын 3-4, 10-12, 18, 25 болон долдугаар сарын 2-ны өдрүүдэд болно. Тэмцээнд нийт найман тамирчин өрсөлдөх бөгөөд тэд Монголын Дартсын Холбооны 300-аад чансаатай тамирчнаас шилдгээр шалгаран энэ тэмцээнд оролцох эрхтэй болжээ.
Монголын Дартсын Холбооны “PREMIER LEAGUE”-ийн тэмцээн нь цаашид улирал бүр болох бөгөөд тэмцээний ялагчид нь Олон Улсын тэмцээнд оролцох эрхээр шагнагдах юм. Анхдугаар “PREMIER LEAGUE”-ийн тэмцээний ялагч нь ирэх долдугаар сарын 2-нд тодрох ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ