Девид Бекхэм ногоон дэвжээгээ нулимстай үдлээ

Хөлбөмбөгийн ногоон дэвжээг орхиж буй шилдэг хөл бөмбөгчин Девид Бекхэм өчигдөр орой хөгжөөн дэмжигчид болон багийн нөхөдтэйгөө албан ёсоор салах ёс гүйцэтгэлээ. Тэрээр Франц дахь “Parc des Princes” цэнгэлдэх хүрээнлэнгийн талбайд сүүлийн удаа гарсан байна.
Девид Бекхэм сүүлийн удаа “Paris Saint Germain” багтаа тоглосон нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ.
“Манчестер Юнайтед”, “Риал Мадрид”, “ЭйСи Милан”, “ЭлЭй Галакси” багийн хуучны тоглогч талбайд гарсан тоглолтыг түүний гэр бүлийнхэн нь үзжээ. Тэрээр тоглолт дуусахад багийн нөхэдтэйгөө тэврэлдэж салах ёс гүйцэтгээд, хөгжөөн дэмжигчидрүүгээ гар даллах үеэр нулимс унагааж байсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ