Сүмоч Д.Батбаяр таргалуулахыг мэдэхээс тураахыг төсөөлөх ч үгүй

Иргэд төдийгүй эрүүл мэндийн салбарынхан ийнхүү инээлдэн ярих болжээ. Тэр нь бас учиртай гэнэ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг эл элдэвтэй нөхрийг өөрийнхөө эрүүл мэндийн зөвлөхөөр тавьснаас улбаатай юм.
Өөрөөр хэлбэл, монголчуудын эрүүл мэндийн асуудал энэ хүний гарт гэсэн үг л дээ. Өвчин эмгэг ч өнгөрсөн хэрэг болжээ. Ялангуяа охид бүсгүйчүүд маань таргалалттай өдөр шөнөгүй тэмцэж байгаа яг энэ цаг үед шүү.
Тэдэнд турах талын зөвлөгөө нэн тэргүүнд шаардлагатай байдаг, тэгтэл зөвлөх маань таргалахыг сайн мэддэг гэж байгаа. Түмпэн, түмпэнгээр хооллож, шар айраг цөлж өгөхийг ч тэр үзүүлээд өгнө л дөө. Турах... Мань хүн энэ талаар таг харанхуй нь ойлгомжтой. Яадаг шуу хорвоо юм бэ дээ, энэ томилгоог.
М.Тэлмэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ