Хөл бөмбөгийн дасгалжуулагчийн зэрэглэл олгох сургалт болно

МХБХ-ноос Азийн Хөлбөмбөгийн Холбоотой /AFC/ хамтран дасгалжуулагчийн “B” зэрэглэл олгох сургалтыг энэ сарын 13-наас 5-р сарын 2-ны хооронд явуулах гэж байна. Тус сургалтад Азийн Хөлбөмбөгийн Холбооны “C” зэрэглэлтэй дасгалжуулагчид хамрагдана.

AFC-гийн “B” зэрэглэл олгох сургалтыг өмнө нь 2010, 2012 онуудад авч байсан бөгөөд нийт 30 гаруй дасгалжуулагчид хамрагдан амжилттай төгссөн юм. МХБХолбоо дотоодын дасгалжуулагч нараас ойрын 10 жилд AFC-ийн хамгийн өндөр зэрэглэл болох Pro ангиллын дасгалжуулагч төрүүлэн гаргахаар ажиллаж байгаа билээ.

Дасгалжуулагч нарын ангиллаас товч танилцуулахад хамгийн өндөр зэрэглэл Pro ангилал байдаг бол доошлоод AFC-ийн “A” ангилал, “B” ангилал, “C” ангилал зэргүүдийн дасгалжуулагч нар байдаг. Үүнээс AFC-ийн ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцох тохиолдолд AFC-ийн “B” ангилалтай байхыг шаардаж эхэлсэн. Цаашдаа “А” болгох шаардлага ирэх бөгөөд бид үүнд бэлтгэх зорилготойгоор үечилсэн сургалтуудыг авч байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин