Гандан бууршгүй ганган Кимийн хөлийг хар даа

Хөл хүндтэй бүсгүйчүүдийн сахих нэг зүйл бол хөлд эвтэйхэн гутал өмсөх явдал билээ. Хэзээнээсээ л жирэмсэн эмэгтэйчүүдийг өндөр өсгийт өмсөхийг тэр бүр зөвшөөрдөггүй. Гэтэл реалити шоунаас төрөн гарсан алдартай бүсгүй Ким Кардашиан гангалсан хэвээр л байна. Төрөлхийн гэмээр ганган, хээнцэр хувцасладаг түүнийг таарсан газар бүртээ паппарацидаж орхих нь энгийн үзэгдэл.
Өнгөрсөн баасан гаригт нууц дуранчдын нүдэнт түүний үзэсгэлэнт царай эсвэл томорч буй гэдэс нь бус хөөж хавагнасан хөл нь өртжээ. Долоон сартай жирэмсэн эмэгтэй, хөлөө чинэртэл нь барьсан ганган гутал өмссөн байсан нь олон хүнд “яана даа” гэж хэлэх сэтгэгдэл төрүүлсэн. Түүнд үнэхээр ямар ч зовлон зовиур төрсөнгүй юу эсвэл тэрбээр дэгжин харагдахын тулд энэ бүхнийг тэвчиж байна уу гэдэг ихэд сонирхолтой байлаа. Дашрамд хэлэхэд ийнхүү хөлөө хавагнуулан өндөр өсгийтөөр гоёсон нь анхны удаа биш билээ.

Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ