Ч.Сайханбилэг: "Стэнд бай" хөтөлбөрийг авахгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраас өргөн барьсан болон хэлэлцэх шатандаа явж байгаа хуулийн төслүүдийн талаар мэдээлэл хийснээр гишүүд асуулт тавьж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Газрын тосны үнэ их буурсан. Газрын тосны орлого биелэгдэхгүй гэж байна, хэдэн хувиар орлого тасрах вэ. ОУВС-гийн "Стэнд бай" хөтөлбөрийн талаар их ярьж байна. Өмнө нь жил гаруй болоод гарсан. Одоо харин хямрал жинхэнэ утгаараа хаалга тогшиж байна. Орвол хурдан гарч чадах уу. Улс орнууд аль болох орохгүй байхыг хичээдэг. Албан ёсоор хүсэлтээ Засгийн газар гаргасан юмуу?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: “Стэнд бай” хөтөлбөр авах ямар нэг шийдвэр гаргаагүй. Өнөөдөр л гэхэд дэлхийн банкнаас томоохон албан тушаалтнууд бүхий баг ирж ажилласан. Ирэх зургадугаар сард дахин баг ирж ажиллана. “Стэнд бай” хөтөлбөр 18 сар орчим хугацаагаар хэрэгждэг. Монгол Улс таван удаа энэ хөтөлбөрийг авч байсан. Нэг нь амжилттай болсон. Ер нь бид энэ хөтөлбөрийн талаарх ойлголтуудаа нэг болгох ёстой. Буруу ойлголт явж байгаа. Энэ хөтөлбөрийг авах санал албан ёсоор гараагүй. УИХ-аас гарсан төлөвлөгөө бол хөтөлбөрийг авахгүйгээр хүндрэлээс гарна гэсэн байгаа. Энэ хүрээнд Засгийн газар ажиллаж байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ