Нарендра Моди Хавдар судлалын үндэсний төвд эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулна

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Чингисийн талбайд угтаж, хүндэт харуул жагссан юм. Хоёр улсын харилцаанд шашин, хүмүүнлэгийн салбар чухал байр суурь эзэлдэг. Энэ ч утгаараа Энэтхэгийн Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд хамгийн түрүүнд Гандантэгчинлэн хийдэд зочилж, Бодь модны суулгац бэлэглэсэн.
Түүнд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд Нарендра Моди үг хэлж, УИХ-ын дарга З.Энхболд талархал илэрхийлэн, дурсгалын зураг авхууллаа.
Дараа нь Хавдар судлалын үндэсний төвд эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулах, ШУТИС-ийн хичлээлийн 5-р байранд Outsourcing center-ийн шав тавих ёслолын ажиллагаанд тус тус оролцоно. Монгол Улсад анх удаагаа ирж буй Нарендра Моди Чингисийн хүрээ цогцолборт Бэсрэг наадам сонирхож, Буянт-Ухаа дахь спортын ордонд Монгол-Энэтхэгийн хамтын нийгэмлэгийнхэнтэй уулзалт хийснээр албан ёсны арга хэмжээ өндөрлөнө. Ази дахь айлчлалаа БНХАУ-аас эхэлсэн тэрбээр маргааш БНСУ-д айлчлахаар явах юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ