Ц.Элбэгдорж, Шинзо Абэ нар хэлэлцээ хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийв

Япон улсад ажлын айлчлал хийж буйМонгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар өнөөдөр албан ёсныхэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд Шинзо Абэ хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай улсад албан ёсны айлчлал хийж байгаад талархаж байгаагаа илэрхийлье.
Хэлэлцээгээр хоёр орны харилцааны талаар илэн далангүй саналаа солилцсондоо баяртай байна. Монгол Улс ардчилал,эрх чөлөө, хуулийн засаглалыг эрхэмлэн дээдэлдэг.Тиймээс бид Монгол Улстай цаашид ч дотно түншлэх хүсэлтэй байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хоёр орны парламентаар соёрхон батлагдаад байна. Өнөөдрийн уулзалтаар хоёр орны стратегийн түншлэлийг улам гүнзгийрүүлж эрх тэгш харилцан ашигтай,нэг нэгнийгээ нөхөж ажиллах талаар хоёр тал санал нэгдлээ. Хоёр орны иргэд хоорондын харилцаа сайн байна.Харилцан итгэлцэл бол хоёр талын сайн харилцааны суурь юм.
Харилцааг улам хөгжүүлэх үүднээсМонгол Улсын дипломат пасспортыг визээс чөлөөлж, энгийн пасспортод олон удаагийн виз олгодог болгохоор шийдвэрлэлээ.
Хорин нэгдүгээр зууны Зүүн хойд Азийн хүүхэд залуусын хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёр жилд Монгол Улсаас 300 хүүхэд залуусыг урьж айлчлуулсан бол энэ санхүүгийн жилд нэмээд 200-г урих бодолтой байна. Цаашид ч харилцаа, солилцоог өргөтгөх болно.Япон Улс Монголын эдийн засгаа тэтгэх хүчин чармайлтыг эксперт, мэргэжилтэн илгээх замаар дэмжиж ажиллах болно.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт гадаад харилцаа, эдийн засаг, соёл, хүмүүний харилцааг гол тулгуур болгон бүх салбартМонгол Улстай хамтран ажиллах саналтай байна” гэв.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ” Эрхэмсэг Ерөнхий сайд, Япон анд нарынхаа оройн амгаланг айлтгая. 2013 оноос хойш ноён Ерөнхий сайдтай долоо дахь удаагаа уулзаж байна. Хоёр жил хоёр сарын дотор ингэж олон уулзсан нь хоёр орны харилцаа ямар хурдтай урагшилж буйг харуулж байгаа зүйл гэж бодож байна.
Сая эрхэмсэг ноён Ерөнхий сайд Шинзо Абэтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцааныөргөн хүрээтэй асуудлаар ярилцлаа. Өнгөрсөн хугацаанд Монгол, Япон Улс Зүүн Хойд Азид хамгийн ойр түншүүд болж чадсан. Хоёр талын харилцааг богино хугацаанд эрчимжүүлэн хөгжүүлэхэд Ерөнхий сайд Шинзо Абэ гуайн дэвшүүлсэн “Эрч, Эрч нэмэх” гэсэн санаачилга шийдвэрлэх үүрэгтэй байсныг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна. Эдийн засгийн түншлэлийнхэлэлцээр хоёр засгийн газрын хамтын хүчин чармайлтаар байгуулагдаж,Монгол Японы парламентаар батлагдсанд монголчууд бид баяртай байгаа.
Энэ хэлэлцээр хоёр орны цаашдын хамтын ажиллагааны цоо шинэ шатыг нээж байна гэж бид харж байна. Мөн өнгөрсөн 25 жилийн хамтын ажиллагааныбахархам үр дүн гэж бид харж байгаа. 1990 онд Монголчуудыгшинэ түүхэн сонголт хийснээс эхлээд байнга дэмжиж туслаж ирсэн Япон Улсын Засгийн газар, ард түмэнд талархаж явдагаа энэ дашрамд хэлье.
Хоёр улс бүс нутгийн болон олон улсын хүрээнд харилцан хамтран ажиллаж байгааг тэмдэглэхэд бас таатай байна. Ерөнхий сайд Абэ гуайн идэвхтэй гадаад бодлого, олон улсын энхтайван тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг мөн онцлон тэмдэглэхийг хүсч байна. Цаашдаа хоёр орны хамтын ажиллагаа олонсалбарт урт удаан хугацаанд хөгжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье.Анхаарал тавьсанд баярлалаа” гэсэн юм.

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ