"Өнөөдрийг хүртэл та баатар шиг явлаа"

Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөг Дубайд үзэглэсэнтэй холбоотойгоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулж байна. С.Ганбаатар гишүүн энэ үеэр асуулт асууж хариулт авлаа. Тэрээр "Танд Сайхан билэгтэй гэж гоё нэр өгсөн ш тээ, уг нь. Төлөвлөгөөг гэрээ бишээ гээд байгаа юм бол арбитрын шүүх дээр хүлээж авах уу? Та бултахгүй хариулаарай.

Хоёрдугаарт, дандаа гэрээний заалтууд орж ирж байна. Ямар нэгэн гүйлгээ хийгээгүй байхад тохиролцоогоор хийгддэггүй. Хоёр тэрбум долларын зөрчил байна. Түүнийг яаж шийдвэрлэсэн юм. Зургаан тэрбум долларын өр авчихаад, биднийг барьцаанд тавьж. Бидний газар, нутаг, лицензийг барьцаанд тавьсан байна. Ганболд оо, чи түрүүнд шал худлаа ярьж байна лээ шүү" гэсэн бол Ерөнхий сайд ийн хариуллаа. Ч.Сайханбилэг "Ган баатар гишүүнээ та бас нэрээ бодоорой. Өнөөдрийг хүртэл та баатар шиг явсан. Харин одоо эх орноо бодох цаг болсон шүү. Та миний нэрнээс эхэлсэн учраас таны нэрнээс бас эхэлж байна. Энэ төлөвлөгөөг нуусан юм байхгүй. Zasag.mn дээр тавина. Талуудын гарын үсэг зурсан албан ёсны баримт бичиг мөн" гэсэн юм.

Энэ тухай “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан тодруулан хариулт өглөө. Тэрээр Олон улсын арилжааны банкуудаас 4.2 тэрбум долларыг авч байгаа. “Рио-Тинто” өөрөө баталгаа гаргаж авч байгаа юм. “Оюутолгой” компани өөрөө төлнө. Далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулна. Баталгааг нь гаргаж авсан байгаа. Долоон жилийн турш “Туркойз Хилл Ресурс” “компани хариуцан авсан байгаа. Хэрэв мөнгө төлөхгүй бол “Рио-Тинто” компани хариуцна. Төслийн санхүүжилт гэдэг санхүүгийн хэрэгслийг тухайн бүтээн байгуулалтад зориулж авдаг" хэмээн хариулт өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ