Тэтгэврийн асуудлыг хэлэлцсэнгүй

Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх байсан ч хуралдсангүй.
Тодруулбал, өмнө нь уг асуудлыг хэлэлцэх үеэр МАН-ын гишүүд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломж байгаа эсэхийг судлах санал боловсруулж 14 хоногийн дараа байнгын хороонд оруулж ирэхийг дээрх зөвлөлд үүрэг болгожээ. Харин өнөөдөр 14 хоног нь болчихоод байхад зөвлөл хуралдаанд ирээгүй аж.
Байнгын хорооны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн өгсөн тайлбартаа, "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн мэдээллийг байнгын хорооны хуралдаанд сонсох хугацаатай үүрэг өгөгдсөн. Одоогийн байдлаар байнгын хороонд мэдээлэл хийх талаар санал ирээгүй байна. Гэхдээ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр өглөө ажлын явц байдлын талаар байнгын хороонд албан бичиг ирүүлсэн" гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн А.Бакей байнгын хорооноос өгөгдсөн хугацаатай үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хэрэгжүүлж тайлагнах ёстойг онцолсон юм. Байнгын хорооноос өгсөн тодорхой сэдвийн хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс өнөөдрийн хуралдаанд мэдээлэл хийхгүй болсон тул Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар хуралдаанд оролцох боломжгүй гэж үзсэн. Ингэснээр байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцох гишүүдийн ирц хүрэхгүй болсны улмаас хойшиллоо.
Тэгэхээр тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжийг судалсан санал оруулж ирж байж уг асуудлыг тус байнгын хороо хэлэлцэх бололтой.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ