"Шударга ёс" эвслийн бүлэг Ерөнхий сайдаас мэдээлэл сонсов

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлэг ээлжит бусаар хуралдаж, 2015 оны 5-р сарын 18 өдөр АНЭУ-ын Дубай хотноо зурсан Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдуулж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс мэдээлэл сонслоо. Хурал нэлээд ширүүн болсон аж. Эвслийн бүлгийн зарим гишүүн Оюутолгойн гэрээг шүүмжилж, үр өгөөжөө манайд өгөхөөс илүүтэй хөрөнгө оруулагчдад ашигтай болсон гэж үзэж байгаа юм. Харин Ерөнхий сайдын зүгээс Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө сайн болсон, хоёр дахь шатны санхүүжилтийг оруулах боломж бүрдсэнийг хэлжээ. Гишүүд Оюутолгойн асуудлаар мэргэжлийн ажлын хэсгийг гаргаж далд уурхайн төлөвлөгөөг шалгаж, нягтлах хэрэгтэй гэв.
Ийнхүү гүйцэтгэх засаглалын тэргүүнээс мэдээлэл сонссоны дараа бүлгээрээ Засгийн газраас гарах эсэхээ хэлэлцжээ. Гэхдээ одоогоор албан ёсоор гарах асуудлыггаргаж тавиагүй ч Монголд ашиггүй төлөвлөгөөг үзэглэсэн Засгийн газартай цаашид хамтрах эсэх асуудлыг ярилцсан аж.
Тус эвслийн бүлгийн гурван гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавьж, гарын үсэг зураад байгаа билээ.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ