З.Энхболд: Тавантолгойн төслийг нууцаар хэлэлцэнэ

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэд, хэдэн чухал хуулийн төслийг хэлэлцэх юм.Тухайлбал, өнгөрсөн баасан гаригт хэлэлцэх ёстой байсан ч хойшлогдсон Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/-ыг хэлэлцэнэ.

Чуулган хуралдаан эхлэх үеэр Ө.Энхтүвшин гишүүн “Тавантолгой”-н төслийг хэзээ хэлэлцэх вэ? УИХ-д өргөн барьснаас хойш сар илүү хугацаа өнгөрлөө. Засгийн газар нь УИХ-аар хэлэлцэж өгөөч гээд өргөн барьсан байгаа. УИХ дээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт голдуу “Тавантолгой”-г эсэргүүцэх бодолтой хүмүүс багтсан байгаа. УИХ-аар хэлэлцүүлээд төслийг дэмжих, үгүйг нь шийдмээр байна. Бид асуудлаа шийдэж чадахгүй болохоор хүссэн хүн бүхэн үүн рүү өөр өөрийнхөө саналыг дур дураараа хэлж байна. Л.Эрдэнэчимэг л гэхэд дахин тендэр зарлана гээд мэдэгдэл хийж давхиад байгаа” гэв.

Түүний асуултад УИХ-ын дарга З.Энхболд “Тавантолгой”-н төслийг нууцаар хэлэлцэнэ. Та нууцаар хурдан хэлэлцье л гэж яриад байна. “Тавантолгой”-н асуудалд хандаж байгаа нь сайн хэрэг. Олон түмэн саналаа хэлж байг. Болохгүй юм байхгүй. Ажлын хэсэг ирэх долоо хоногт “Тавантолгой”-н төслийг хянасан дүгнэлтээ оруулж ирэх байх”гэв.

Үргэлжлүүлээд УИХ-ын чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийн цэцээс Цагаан суваргын ордыг төрийн мэдлээс гаргаж, хувийн компанид шилжүүлсэн УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж цэцээс дүгнэсэн юм.

С.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ