Д.Тэрбишдагва бие нь хүнд байгаа О.Чулуунбатыг эргэжээ

Хүүхдийн баярын өмнөхөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва болон Ч.Улаан нарыг Өмнөд Солонгосыг зорьсон тухай мэдээлэл цацагдсан. Тэднийг Засгийн газрыг унагах санал гаргахаар завдаж гарын үсэг цуглуулан гүйж байгаа "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүдээ намын зүгээс бодлогоор дэмжих эсэх тухай намын даргаасаа асууж зөвлөхөөр явлаа хэмээн хэвлэлүүд тодорхойлсон.

Мөн хэсэгтээ түнжин хагараад байсан Д.Тэрбишдагвыг Н.Энхбаяр даргатайгаа эргэн "сайндсан"-ы баяраа тэмдэглэхээр явлаа хэмээж байсан. Тэгвэл Өмнөд Солонгосыг зорихын зэрэгцээ түүний бас нэг ажил нь Япон улсыг зорих явдал байсан аж.

Арлын оронд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбат багагүй хугацаанд эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд түүнийг эргэхээр Д.Тэрбишдагва явсан нь энэ юмсанж. О.Чулуунбатыг хүнд өвчинд шаналж суугаа гэх бөгөөд Д.Тэрбишдагва “Найзыгаа эргэлээ” хэмээн твиттерт жиргэж, хамт авхуулсан зургаа постолжээ. О.Чулуунбат зөвлөх Япон улсад хүнд хагалгаанд орсон бөгөөд бие нь сайнгүй байгаа юм байна.

С.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ