"Шударга ёс" эвсэл засгаас гарахгүй

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг, Газрын тухай хуулийн тухай болон Эдийн засгийнил тод байдлын тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ.Тухайлбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай холбогдуулан төслийн анхны хувилбарыг гишүүддээ танилцуулжээ. Тэд нам, эвслүүд аль болох талцалгүй байр сууриа нэгтгэх ёстой гэж үзэж байгаа юм.

Мөн томоохон дэд бүтцийн ажлууд хэрэгжүүлэх явцад иргэний өмчийн газартай холбоотойгоор бэрхшээл үүсч, төлөвлөсөн ажил бүтэхгүй гацах асуудал гардаг. Иймд үүнийг зохицуулах үүднээс төрөөс эрхзүйн орчныг нь боловсронгуй болгох шаардлагатай байна гэв.

Сүүлийн үед "Шударга ёс" эвсэл засгаас гарах асуудал нэлээд анхаарал татаад байгаа. Тэгвэл тэд ийм асуудал хаана ч яригдаагүй гэдгийг энэ үеэр хэллээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ