Ц.Оюунгэрэлээр ахлуулсан Ажлын хэсгийг байгууллаа

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд хамгаалах тухай болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийн бүх шатанд боловсруулах үүрэг чиглэл бүхий Ажлын хэсэг байгуулах санал хураалт явуулсныг дэмжлээ. Ингээд Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Д.Хаянхярваа, Ё.Отгонбаяр, С.Одонтуяа, Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй байхаар батлав.
Мөн “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ