Ерөнхийлөгч Францад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Франц улсыг зорино. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын парламентын Ерөнхийлөгч Мартин Шульцийн урилгаар Европын парламентын нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр болсон. Энэ нь Монгол Улсад үзүүлж буй хүндэтгэлийн томоохон хэлбэр ажээ. Учир нь Европын парламентын нэгдсэн хуралдаанд өмнө нь Ази тивээс хоёр улсын төрийн тэргүүн үг хэлж байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурав дахь төрийн тэргүүн нь болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагалдаж бизнесийн томоохон баг явж байгаа гэж албаны эх сурвалж мэдээлэв. Мөн энэ айлчлалын үеэр Францын хөнгөлөлттэй зээлээр цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлыг хөндөх юм байна. Айлчлалын талаарЕрөнхийлөгчийн Тамгын газраастодруулахад, ажил хэрэгч ажлын айлчлал болно. Мөн Монгол Францын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд болж байгаагаараа онцлог гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ