Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгүүдийн хуралдааны товч мэдээ

"Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгүүдийн хамтарсан хуралдаан 2015 оны 06 дугаарсарын 08-ны өдрийн 15.00 цагт Төрийн ордоны “В" танхимд болов.
Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагчА.Тлейхан, Л.Энх-Амгалан, гишүүн Д.Зоригт, Ц.Баярсайхан нар болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцлоо,
Ажлын хэсгийн хурлаар Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого болон Эрчим хүч, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, тогтоолын төслүүдийн талаарх саналын томьёолол нэг бүрээр санал хураалгав.
Хурлаас гарсан саналуудыг тусгаж, Байнгын хорооны хуралд зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэж танилцуулах үүрэг өгөв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ