"Энхбаярыг АТГ яагаад шалгахгүй байгаа вэ"

- Ус улстөр хоёр холилдсон түүх -
Говь-Алтай аймаг хэзээнээс л ундны ус муутайгаараа Монголдоо толгой цохидог аймгийн нэг байв. Ундаасаж цангасан иргэд нутгаа орхиж эхэлж. Өнгөрсөн онд л гэхэд говь алтай хосолсон нутгаас 1400 гаруй иргэн шилжсэн байна. Газар нутгийнхаа хэмжээгээр улсдаа хоёрт бичигддэг хэрнээ хүн ам нь нийслэлийн томхон хорооны дайтай гэж байгаа.
Говь-Алтайгаас сонгуульд нэр дэвшигчид 1990 оноос хойш мөрийн хөтөлбөртөө ганцхан зүйлийг байнга бичиж ирсэн. Энэ нь зөвхөн усны асуудлыг шийднэ гэж. Үүгээр ч тогтохгүй олон асуудал Говь-Алтайд бий. Тиймээс аймгийн засаг дарга О.Амгаланбаатар ажил авсан цагаасаа эхлэн иргэдийнхээ нутаг орондоо аятай тухтай амьдрах нөхцөлийг хангахын тулд ажиллаж эхэлжээ.
Усны асуудлыг шийдэхгүй бол Ардчилсан нам энэ аймагт гарч ирсний хэрэг байхгүй гэдгийг О.Амгаланбаатарбагийнхантайгаа хатуу ярилцсан гэнэ. Усны асуудлыг шийдэх олон хувилбар байсны нэг нь өмнөх удирдлагуудын ярьж байсанчлан Тайширын Гэгээн нуураас 47 км хоолой татах төсөл. Энэ төсөлд 29.5 сая евро буюу 78 орчим тэрбум төгрөг зарцуулах шаардлага тулгарсан. 78 тэрбум төгрөгийг хаанаас олох вэ. Оллоо гэхэд аймгийн нэг иргэнд хэдэн төгрөгийн өр үүсэх вэ. Нуураас ус татсанаар нуурын усны төвшинд нөлөөлөх вий гэсэн олон асуудлууд учрах эрсдэлтэй учраас энэ хувилбар ашиггүй болж байгаа юм. Дараагийн хувилбар аймгийн төвийг нүүлгэх юм. Гэвчнүүлгэн шилжүүлэхэд дахиад л их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай болно.
Тиймээс Завхан голын усыг шинжилгээнд өгөхөд эрүүл ахуйн шаардлагад 100 хувь нийцэж байна гэж гарсан тул аймгийнхаа хойд талаар урсаж өнгөрөх голоо түшиглэсэн усны үйлдвэр барихаар шийдэж, барьж ч амжиж.
Иргэдийнхээ ундны усны асуудлыг ундны болоод ахуйн хэрэглээний гэж хоёр ангилаад 20 литрийн цэвэршүүлсэн баллонтой болгон савлаж эхэлжээ.
Энэ үйлдвэрээсээ20 литрийн баллонтой усыг цэвэршүүлж, вакумжуулаад аймгийн төв рүү зөөнө. Өвөл нь дулаалгатай, зун нь хөргүүртэй байх тусгай зориулалтын автомашинаар. Говь-Алтайд 20 литрийн баллонтой ус 4500 төгрөгийн үнэтэй байсан бол (нийслэлд 5000 төгрөг) Тайшир суманд байгуулсан “Говь-Алтай аймгийн Эрүүл Ус” ОНӨААТҮГ-аас гарсан20 литрийн баллонтой усыг 300-500 төгрөгөөр иргэддээ өгч байгаа нь үндсэндээ нэг өрхийн бүтэн жилийн цэвэр усны өртөг 72-100 болсон тооцоо гарч байгаа юм. Улаанбаатарт байтугай дэлхийд байхгүй ундны усны өртөг, жишиг л дээ.
Энэ ажилд аймгийн өмнөх удирдлагуудын төлөвлөж байсан 78 тэрбум төгрөгөөс хэдэн арав дахин бага буюу 1.4 тэрбум төгрөг зарцуулагдаж. Улсын төсвийг яаж хэмнэснийг нь тооцвол бусад аймаг, дүүргийн удирдлагуудад ч үлгэж жишээ болгомоор тоо гарч байгаа биз.
Ингээд л 20 илүү жил шийдэж чадаагүй говь-алтайчуудын ундны усны ажлыг Амгаланбаатарын багийнхан шийдэж чадаж л дээ. Иргэдийнхээ амьжиргаанд тулчихаад байсан олон жилийн том асуудлыг нь шийдэж чадсан засаг дарга нь баярласан сэтгэлээрээ үйлдвэрийн нээлтээс гарсан усны хэдэн саванд нь зургаа гаргачихаж.
За энэ ажилд иргэд харамгүйсэтгэлийн гүнээс баярласан бол хэн ихээр дургүйцэх вэ. Тэр тодорхой. Улс төрийн хүрээнийхэн, хар хор шингээсэн өрсөлдөгчдийнхөө хийж бүтээсэн бүхнийг улайран баллагсад.
Хийж бүтээсэн, шийдсэн бүхэн нь тэдний мушгиснаар явсаар усны савны шошгыг улс орон даяараа харсан бизээ.
- "Энхбаярыг яагаад АТГ шалгахгүй байна вэ" -
Сүүлийн үед МАН-ын зүгээс хамтран засаг барьж байгаа АН-ын эсрэг сөрөг сурталчилгаа, мушгин гуйвуулах томоохон кампанит ажил идэвхтэй явуулж эхэлсэн нь ийнхүү нийслэл, орон нутаг, засгийн газар, их хурлын танхимд гээд хаа сайгүй өрнөж байгаагийн нэг илрэл юмуу даа.
Хамгийн сүүлийн жишээ татахад л том оврын машин Говь-Алтайн замын хаалгыг мөргөснөөс осол аваар гарч дахин засагдахаа больсон, иргэдийн аюулгүй байдлыг бодоод буулгаждахин босгохоос аргагүйд хүрснийг “МАН-ын барьсан хаалга учраас АН-ын угшилтай засаг дарга буулгалаа” хэмээн мушгижээ. Аймгийн дарга нь аргаа бараад өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнюм.
Тэрээр аймагтаа хийж байгаа бүтээн байгуулалтаа товч дурдахын сацуу аймгаас нь сонгогдсон гишүүн хийж бүтээсэн зүйл огт байхгүй хэрнээ мөрөөрөө яваа ажилд саад болж байгааг дурдсан юм.
Тухайлбал Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр аймгийнхаа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олон зуун сая төгрөгийн техникийг өөрийн зүгээс өгч байгаа мэт сонгуулиар цацжээ. Үүнийг О.Амгаланбаатар засаг даргаар сонгогдмогцоо хууль бус үйлдлийнх нь төлөө Ж.Энхбаярыг АТГ-т өгсөн байна. Харамсалтай нь өдийг хүртэл АТГ-аас Ж.Энхбаярын төсвийн мөнгийг баруун солгойгүй цацсан асуудалд нь дорвитой арга хэмжээ аваагүйг тэрээр өгүүлсэн юм.
Ер нь Ж.Энхбаярын үрсэн хөрөнгийг нэхэмжилсэн хүмүүс тамгын газрын үүд сахиж ажил хийхэд хэцүү болсон тухай тэрээр ярьсан. Одоо Ж.Энхбаярын тариалан эрхлэлтийн сангаас авч цацсан техникийн мөнгийг аймгийн төсвөөс нэхэмжилж дансыг нь хүртэл битүүмжлэхдээ тулаад байгаа аж. Бүхэл бүтэн аймгийн дансыг битүүмжлэхэд хүргээд байгаа ийм асуудалд хууль хяналтын байгууллага хойрго хандаж байгааг О.Амгаланбаатар дурдаад “АТГ ажлаа хийх хэрэгтэй байна” гэдгийг дахин дахин онцолсон юм.




3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ