“Баруун бүсийн чуулган-2015” ирэх сард болно
“Монголоо шинэчилье” уриан дор хүний эрх, ардчилал, шударга ёсыг эрхэмлэн нийгмийн бүхий л салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, иргэдийн санаачлага оролцоонд тулгуурлан өөрчлөлт шинэчлэлтийг хийх зорилготой “Ардчилсан хүчний холбоо”-ны ээлжит чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна. “Ардчилсан хүчний холбоо” төрийн бус байгууллагын удирдлагууд, эрхэм хүндтэй зочид болон Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Ховд аймаг дахь салбар холбоодын төлөөлөл бүхий 400 гаруй гишүүд дэмжигчид оролцох “Баруун бүсийн чуулган-2015” арга хэмжээ ирэх наймдугаар сарын 06-08-ны хооронд болно.
“Ардчилсан хүчний холбоо”-ны Ерөнхий зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу тус чуулганы хүрээнд “Ардчилал-25” сэдэвт бүсийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Ардчилсан хувьсгал ялсны 25 жилийн ой тохиож буйтай холбогдуулан ийнхүү ардчиллын төлөө сэтгэл зүрхээ зориулан өнөөг хүртэл зорилго нэгтэй зүтгэж ирсэн нийт гишүүд дэмжигчид, чуулганы зочид төлөөлөгчдийн хамт түүхэн ололт амжилтуудаа дүгнэхээр шийдсэн аж. Увс аймгийн Түргэн сумын “Цүнхэгийн ам” байгалийн үзэсгэлэнт амралтын газарт болох энэхүү чуулганы үеэр урлагспортын олон төрлийн сонирхолтой арга хэмжээ, сургалт хэлэлцүүлэг өрнөх юм байна.
“Монголоо шинэчилье” уриан дор нэгдэн эх орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулж, нийгмийн бүхий л салбарт тулгамдаж буй асуудлыг иргэдийн санаачлага оролцоонд суурилан төрийн түвшинд хүртэл шийдвэрлүүлэх, шууд ардчиллын зарчмаар шинэчлэлийг бий болгохоор зорьсон “Ардчилсан хүчний холбоо”-ны чуулга уулзалтууд олон талын ач холбогдолтой зохион байгуулагддаг билээ. Энэ ч утгаараа, өдгөө “Баруун бүсийн чуулган-2015” ололт амжилтаар дүүрэн, өндөр ач холбогдолтой болох нь тодорхой буй за.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ