Ноёдын "юу" чуулганд гэдэг билээ?

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 156 тоот захирамж гаргалаа. Хэлэлцэх асуудлын дотор улс орны өмнө тулгамдаж байгаа, тэр тусмаа хууль тогтоогчдын ширээн дээр хүлээж байгаа олон чухал хуулийн төсөл багтжээ. Эрхэм гишүүдийг ашгүй нэг мориноос нь буулгаж, улс орноо төвхнүүлэх ажилд нь уруу татах нь хэмээн УИХ-ын даргад олон нийт талархаж байна. Гэтэл энэ ээлжит бус чуулганаас зарим улс төрчид ихэд цэрвэж байгаа нь чиний морь түрүүлсэнүү миний морь түрүүлсэнүү гэдэг рүү дөхөж очсон үнэн юм. Ээлжит бус чуулганы “меню”-д Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудал хэмээн оруулсан байна. АН-ын Гүйцэтгэх зөвлөл МАН-ыг Засгийн газраас хөөх тухай шийдвэр гаргаж бүлэг нь дэмжсэнээр МАН засгаас гарна гэдгээ дуртай дургүй ч хэлчихсэн. Гэвч МАН-ыг засгаас хэзээ гаргах асуудал тодорхойгүй байсаар хаврын чуулган завсарласан. Харин ирэх наймдугаар сард хуралдах ээлжит бус чуулганаар МАН-ын зургаан сайдын асуудлыг хэлэлцэж нэг талд нь багтаах учиртайг улс төрийн хэлд орж байгаа “хүүхдүүд” ч мэдсэн байх. Ийнхүү ээлжит бус чуулганы зар “ноёдын юу чуулганд гэдэг билээ?” гэдэг шиг л зарим нэгэнд очсон байж болох юм. Уул нь сүйд болох зүйл биш ч манай дарга нарт албан тушаал гэдэг амь дүйсэн ажил гэдгийг иргэд бид хэдийнэ ойлгохтойгоо болж.
Ерөнхий сайд МАН-ын зургаан сайдыг засгаас гаргах асуудлыг өргөн барихгүй гэдгээ мэдэгдсэн нь ёстой зөв харж инээж буруу харж уйлахаас ч дор авч, өөрийнх нь асуудал босч ирэхийн хажууд энэ зэрэг юухан байхав.
Учир нь МАН-ын сайд нарын асуудлыг оруулж ирэхгүй бол өөрийнх нь суудал ганхах учраас өөр боломж үгүй.
Магадгүй энэ бол түүнд намаас нь өгсөн сануулга биз. Тэгээд ч Сайханбилэг ид ирэн дээрээ яваа залуухан ерөнхий сайд. Мэдээжзарим гишүүд, тэр дундаа Монгол Ардын намынхан ээлжит бус чуулганыг есдүгээр сард хуралдуулах хүсэлтэй байсан. Тэд засгаас гарах дургүй байгаа нь туйлын биш авч үнэн л юм. Бас нэг үнэн бол МАНАН ч бай БУДАН ч бай үргэлж татдаггүй, тасарч нийлж байдаг нь үзэгдэл юм.
С.Эрдэнэ
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ