Чуулганы хуралдаан хаалттай үргэлжилж байна

УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойшхи хуралдаан хаалттай эхэлсэн. Энэ өдөр гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эхний хоёр хуулийн төслийг үдээс өмнөх хуралдаанаар хийсэн юм.
Тодруулбал, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Х.Тэмүүжин нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ.
Харин үдээс хойшхи хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцэж байна. Хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцэх үед гишүүд биедээ ямар нэг гар утас зэрэг мэдээлэл дамжуулах зүйл авч ордоггүй журамтай.
Мөн нууцын зэрэглэлтэй хар дэвтэрийг авч ордог билээ. Өнөөдрийн хэлэлцэх асуудлыг ч энэ журмаар хэлэлцэж байна. Хаалттай горимоор уг асуудлыг хэлэлцсэнээр өнөөдрийн хуралдаан өндөрлөх юм. Маргааш Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиудыг тус тус хэлэлцэнэ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ