Байнгын хороод сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимынхаа зургаан сайдыг огцруулах тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Тиймээс өнөөдрийн Байнгын хороодын хуралдаанаар сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцээд 14.00 цагаас ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэх юм.
Одоогоор Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Сангийн сайдын асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайдаас өргөн барьсан огцруулах төслийг олонх дэмжсэн бол Эдийн засгийн байнгын хороогоор Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарнарын асуудлыг хэлэлцэн дэмжжээ. Үүний дараа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоорХөдөлмөрийн сайд С.Чинзоригийг огцруулах асуудлыг мөн дэмжээд байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ