З.Энхболд: МАН гэрээгээ зөрчсөн учраас цуцалсан

УИХ-ын чуулганаар МАН-аас томилогдсон зургаан сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж, гишүүд үг хэлж, асуулт тавьж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Гэрээг нэг тал дангаараа цуцлахгүй гэж байхад танай нам яагаад дангаараа цуцлав, гэрээний биелэлт хангалтгүй байгаа учир зургаан сайдыг явуулахаар шийдсэн гээд байгаа. Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр С.Баярцогт сайд зураан сайд сайн ажилласан хуулийн дагуу ажилласан гэж хэлсэн шүү дээ” гэсэн юм.
Харин түүний асуултад УИХ-ын дарга З.Энхболд “Худал зүйлийг олон удаа давтахаар үнэн болгоно гэж үг бий. Ө.Энхтүвшин гишүүний асуултад АН-ын дарга З.Энхболд хувиар хариулъя. Гэрээний 5.3-т "Гэрээгээр хэрэгжүүлсэн үүргээ талууд зөрчөөгүй нөхцөлд аль нэг тал нь гэрээг дангаар цуцлахыг хориглоно" гэсэн заалт бий.
Гэтэл МАН гэрээгээ зөрчсөн учраас манай нам гэрээгээ цуцалсан. Н.Гарамгайбаатар тэргүүтэй гишүүд гурван долоо хоногийн өмнө гэрээг дүгнэсэн. Анх гэрээ байгуулж сайдаар томилогдохдоо хэдэн зуун төрийн албан хаагчийг халж оронд нь өөрийнхөө хамаатан садангаа авна гэж тохироогүй, анх гэрээ байгуулахдаа ажил явуулна гэж орсон. Гэтэл баруун талын авто замыг зогсоосон, Хөшигийн хөндийн авто замыг зогсоосон мөнгө нь байсаар байхад хийгээгүй гээд яриад байвал зөндөө юм бий. Бүх юм нь бэлэн байхад ажил явуулахыг бодоогүй” гэсэн юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ