Б.Наранхүү яагаад сайд болж болохгүй гэж?

УИХ-ын Л.Гантөмөр, М.Батчимэг, Ж.Батзандан, Б.Болор, Х.Тэмүүжин Г.Баярсайхан нарын залуу гишүүд нийлж АН-ын парламент дахь бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт нэгэн хүсэлт илгээжээ. Энэ нь АН-ын харьяалалтай УИХ-ын гишүүн Б.Наранхүүг Засгийн газрын гишүүн бөгөөд Зам тээврийн сайдаар томилогдоход нэрийг нь дэвшүүлж өгнө үү гэсэн хүсэлт аж.

Энэхүү хүсэлт бүхий албан бичгийг сүүлийн өдрүүдэд олон нийтийн зүгээс багагүй сонирхож, басхүү янз бүрийн үзэл бодлоор тайлбарлаж байна.

Гадны ямар ч улсад хэсэг бүлэг улстөрчид нэгдэж хууль батлуулах, санаачлах, унагах, албан тушаалын томилгоо хийлгэхэд лобби бүлэг байгуулан оролцох нь улс төрийн хүрээний эрүүл үзэгдэл аж.Тэр л жишгээр дээр дурдсан УИХ-ын гишүүд Б.Наранхүү гишүүнийг дэмжсэн бололтой. Ер нь дэвшсэн тойрогтоо их зүйлийг бүтээж босгосноор нутаг орондоо өрсөлдөгчгүй шахам болсон цөөн хэдэн гишүүдийн нэг нь Б.Наранхүүг гэлцэх юм билээ.

Тэгвэл Б.Наранхүү гишүүний талаар сайдын албанд тэнцэх, эс тэнцэхийг ярих нь өөр хэрэг бөгөөд ямартай ч АН-ын гишүүд фракц хамааралгүй нэгдэж лобби хийж байгаа нь тус нам фракцгүй болох анхны шинж тэмдэг гэлтэй.

С.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ