Ерөнхийлөгч хориг тавьж болзошгүй

Өршөөлийн хууль батлагдаад байгаатай холбогдуулан олон нийтийн анхаарал улстөрчид рүү чиглээд байгаа билээ. Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ хуулийн зарим зүйл заалтыг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрээр “УИХ-ын хаалттай хуралдаанаар Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ.
Авлига авсан, албан тушаалаа урвуулсан хэтрүүлсэн, хууль бусаар хөрөнгөжсөн, төсвийн мөнгө хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, иргэдийг залилсан этгээдүүдийг өршөөх нь буруу. Мөн ийм гэмт хэрэг үйлдсэн байж болох үндэслэлээр шалгагдаж байгаа албан тушаалтнуудыг өршөөлд хамааруулж болохгүй” гэсэн юм. Тэгвэл өнөөдрийн хувьд ерөнхийлөгч твиттерт жиргэхдээ тус хуулинд хориг тавьж магадгүй гэдгээ илэрхийлсэн байна. Тэрээр “Хуулийн эцсийн найрууллыг сонсож надад ирүүлээгүй байна. Энд дурьдсан хэргүүд өршөөгдөх бол хоригийн асуудал яригдана” хэмээн жиргэжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ