УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийв

УИХ-ын энэ удаагийн ээлжит бус чуулган дөнгөж сая хаалтаа хийлээ. Хаалтаа хийхийн өмнө чуулганаар Өршөөлийн хуулийн эцсийн найрууллыг сонслоо. Ингээд чуулганыг хааж Их хурлын дарга үг хэлсэн юм.
Тэрээр “2015 наймдугаар сарын 3-14-ний өдрүүдэд ээлжит бус чуулган хуралдлаа. Ээлжит бус чуулганаар Өршөөлийн тухай хууль, Галт зэвсгийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын хууль, Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах асуудал зэргийг хэлэлцэж баталлаа. Үлдсэн асуудлуудыг намрын ээлжит чуулганаар үргэлжлүүлж хэлэлцэхээр боллоо.
Энэ удаагийн Өршөөл үзүүлэх хуульд иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй хэмээх Үндсэн хуулийн зүйл заалтыг чанд мөрдсөн. Ерөнхийлөгч хориг тавихаа мэдэгдсэн. Мөн шинээр томилогдох зургаан сайдыг ирэх долоо хоногт өргөн баригдана. Тиймээс ийм хоёр шалтгаанаар ирэх долоо хоногт дахин ээлжит бус чуулган зарлахаа мэдэгдэж байна” гэсэн юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ