Сайд нарын нэрсийг өргөн барьж магадгүй

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр сайд нарын нэрийг УИХ-ын дэд даргад өргөн мэдүүлж магадгүй. Учир нь УИХ-ын дарга “Орон гарсан сайд нарын томилгоог хуульд нийцүүлэхийн тулд есдүгээр сарын 6-нд багтаах шаардлага байна” гэдэг сануулгын дагуу хуулийн хугацаа нь өнөөдөр дуусах юм.
Ерөнхий сайд ээлжит бус чуулган зарлалаа ч сайд нарын нэрийг өргөн мэдүүлэх боломжгүй, ирэх аравдугаар сард намрын чуулган эхлэх үеэр өргөн барина гэдэг мэдэгдлийг олон нийтэд зарласан. Гэсэн хэдий ч яах аргагүй хуулинд тодорхой заачихсан байгаа тул Ерөнхий сайд өнөөдөр сайд нарын нэрсийг өргөн мэдүүлэхээс аргагүй хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ