УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана

09 дүгээр сарын 07-ны Даваа гарагт 09.00 цагаас: Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 07-ны Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 08-ны Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/.

3. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:
Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өргөн мэдүүлсэн/.

4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/.

5.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/.

​6.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/.

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 08-ны Мягмар гарагт 14.00 цагаас:

Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/;

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх;

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хаалт.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ