АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцсэн талаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “АН-ын бүлэг өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байгаатай холбоотойгоор хэлэлцэж байгаа асуудлаар хуралдлаа.
Үүнд, Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг, Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа.
Бүлгийн гишүүд Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын оруулсан мэдээлэлтэй танилцсан. Ерөнхий сайд Засгийн газрын хуулийнхаа хүрээнд асуудлаа оруулж ирж байгаа учраас ямар нэг асуудал бүлэг дээр гарсангүй.
Хоригийн асуудлыг хүлээж авах эсэх асуудлаар АН-ын гишүүд нухацтай ярилцсаны дүнд хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Хоригийг хэлэлцэх явцад өөрчлөлт оруулах эсэхэд тухайн үед нь бүлгээрээ ярилцаж, байр сууриа илэрхийлье гэж тогтсон” гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ