"Шударга ёс" эвсэл Өршөөлийн хуулийн асуудлаар завсарлага авав

Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд хуралдаж удтал хэлэлцсэний эцэст “Шударга ёс” эвсэл завсарлага авснаар өндөрлөлөө.
Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг энэ долоо хоногийн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхгүй нь тодорхой боллоо.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Хэлмэгдүүлэлт үргэлжлэхгүй гэсэн баталгаа алга. Улсад 350 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 100 гаруй хүнийхээ нэрийг зарла. Нийтэд ил болго. Тэгсний дараа Өршөөлийн хуулийн хоригийг хэлэлцэх нь зүйтэй. Тиймээс “Шударга ёс” эсвэл ажлын таван хоногийн завсарлага авч байна” гэсэн юм.
Ийнхүү “Шударга ёс” эвсэл завсарлага авснаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг энэ долоо хоногийн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхгүй нь тодорхой боллоо.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ