Месси бол сахиусан тэнгэрийн царайтай араатан

Испанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн ахлах дасгалжуулагч асан Хосеп Гуардиола энэ зун Германы Мюнхэн хотын “Бавари” багийг хүлээж авах билээ. Саяхан тэрбээр Испанийн багийн тэргүүн довтлогч Лионель Мессигийн амаргүй зан аашийн талаар яриа дэлгэсэн байна. Өчигдөр түүний бичсэн “Пепе Гуардиола-намтар” гэдэг ном нээлтээ хийсэн аж.

Тэрбээр “Месси бол гайхалтай, дахин давтагдашгүй хөлбөмбөгчин. Тэр бусдаасаа хол тасарсан. Түүнд өөрийнх нь түвшинд таарсан хамтран тоглогч маш их хэрэгтэй байгаа. Одоогоор тэр юу дуртайгаа хийж байгаа бөгөөд багаа аварч чадаж байгаа юм” хэмээн бичжээ.

Дасгалжуулагчийн өгүүлснээр бол ямар ч гэмгүй, сахиусан тэнгэр шиг царайлсан Мессигийн дотор бөөн амбицтай, нэлээн ааштай араатан нуугдаж байгаа аж. Месси дургүй нь хүрвэл дасгалжуулагчтайгаа хэд хоногоор ч хамаагүй юу ч ярьдаггүй байсан гэнэ. Багт нь Ибрагимович ирсэн явдал түүнд тавгүйтлийг бий болгожээ. Учир нь, Златан өөртөө илүү анхаарал татдаг байсан юм. Заримдаа Месси багийнхантайгаа болон залуу тоглогчидтой сөргөлддөг аж.

Испанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн ахлах дасгалжуулагч асан Хосеп Гуардиола энэ зун Германы Мюнхэн хотын “Бавари” багийг хүлээж авах билээ. Саяхан тэрбээр Испанийн багийн тэргүүн довтлогч Лионель Мессигийн амаргүй зан аашийн талаар яриа дэлгэсэн байна. Өчигдөр түүний бичсэн “Пепе Гуардиола-намтар” гэдэг ном нээлтээ хийсэн аж.

Тэрбээр “Месси бол гайхалтай, дахин давтагдашгүй хөлбөмбөгчин. Тэр бусдаасаа хол тасарсан. Түүнд өөрийнх нь түвшинд таарсан хамтран тоглогч маш их хэрэгтэй байгаа. Одоогоор тэр юу дуртайгаа хийж байгаа бөгөөд багаа аварч чадаж байгаа юм” хэмээн бичжээ.

Дасгалжуулагчийн өгүүлснээр бол ямар ч гэмгүй, сахиусан тэнгэр шиг царайлсан Мессигийн дотор бөөн амбицтай, нэлээн ааштай араатан нуугдаж байгаа аж. Месси дургүй нь хүрвэл дасгалжуулагчтайгаа хэд хоногоор ч хамаагүй юу ч ярьдаггүй байсан гэнэ. Багт нь Ибрагимович ирсэн явдал түүнд тавгүйтлийг бий болгожээ. Учир нь, Златан өөртөө илүү анхаарал татдаг байсан юм. Заримдаа Месси багийнхантайгаа болон залуу тоглогчидтой сөргөлддөг аж. - See more at: http://www.wikimon.mn/content/47476.shtml #sthash.Acr3Zse5.dpuf.jpg","thumb":"s/n/s/dpuf.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин