Ч.Сайханбилэг: Би нэг ч газраас аяга таваг аваагүй

Долоо хоног бүрийн баасан гаригийн үдээс хойшхи чуулганд Засгийн газраас мэдээлэл хийдэг. Энэ дагуу Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж гишүүд асуулт асууж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Ерөнхий сайдад хандан "Та 9.5 саяар мөнгөн аяга авсан байна лээ. Шүүхийн ерөнхий зөвлөл 56 сая төгрөгөөр хоёр гэр авсан. Гэтэл хөдөөд төсөв хасуулсан гээд сумын засаг дарга нар малчдадаа хүрч чадахгүй байна. Цалин хасч болохгүй шүү" хэмээсэн юм. Хариуд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Би 9.5 саяар мөнгөн аяга аваагүй. 9.5 саяар мөнгөн аяга биш бараг алтан аяга авах юм биш үү. Би Ерөнхий сайд болсноосоо хойш нэг ч албан газраас аяга, таваг аваагүй. Та нар цалингаа хас, хангамжаа хас гэж эрүүл шаардлага тавьдаг. Хасахаар эсэргүүцэж шүүмжлээд байх юм" хэмээсэн хариуг өглөө.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ