Дэд сайд нарыг ажлаас нь чөлөөлнө

Сангийн сайд Б.Болор төсөвт шинэчлэл хийнэ хэмээн мэдэгдэж ирэх оны төсөв болон 2015 оны төсвийн тодотголуудыг оруулж ирсэн. Дээрх шинэчлэлийн нэг нь дэд сайдуудын орон тоог цомхтгох байлаа.Тэгвэл өнгөрсөн баасан гарагт УИХ-аас баталсан 2015 оны төсвийн тодотголын хүрээнддэд сайдуудын зардлыг хассан учраас Шийдлийн Засгийн газар тэдэнгүйгээр ажиллахаар болоод байгаа.

Уг шийдвэрийг хууль батлагдсан өдрийн маргаашнаас дагаж мөрдөх ёстой. Тиймээс өнөөдрөөс Шийдлийн Засгийн газрын дэд сайдууд ажлаа өгөхөөр болж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тэднийг чөлөөлөх бололтой. Шийдлийн Засгийн газар 17 дэд сайдтай ажиллаж байсан бөгөөд МАН-ын долоон дэд сайдын орны сайд нарыг томилоогүй байсан билээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ