Байнгын хороодын Ажлын хэсгүүдийн хуралдааны тойм

Хууль зүйн байнгын хорооны Ажлын дэд хэсэг:

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн хуралдаан боллоо.

Ажлын дэд хэсгийн гишүүд болох Хууль зүйн яам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Хууль сахиулахын их сургууль, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн холбогдох хүмүүс оролцож Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлд орон нутгаас өгсөн 140 гаруй санал болон байгууллагуудын саналуудыг хэлэлцлээ.

БОХХААБХ-ны Ажлын хэсэг:

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхийажлын хэсгийн хурал хуралдав.

Хуралдаанд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Су.Батболд,УИХ-ын гишүүн А.Бакей, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Стратегийн бодлого, төлөвлөлтийнгазрын дарга А.Анунаран, ахлах шинжээч Б.Алтанцэцэг, Мал аж ахуйнбодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал, Монголын малчдын нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мяхдадаг, Байнгын хороонызөвлөх Б.Баярмаа, референт З.Оюунсүрэннароролцлоо.

Хуралдаанаар “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолынтөсөлтэй холбогдуулан ажлын дэд хэсгээс бэлтгэсэн зарчмын шинжтэй 20 санал, найруулгын шинжтэй 13 саналыг хэлэлцэж, нэг бүрчлэн томъёолол тус бүрээр нь ярилцаж санал нэгдэв.

Ажлын хэсгийн ахлагч маргаантай байгаа асуудлуудыг дахин нягталж, зарим нэгэн үг, үсгийн алдааг засаж нэгтгээд Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт оруулах үүрэг өгөв.

НББСШУБХ-ны Ажлын хэсэг:

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 05 тоот тогтоолоор байгуулагдсан Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан хуралдлаа.

Ажлын хэсгийн хуралдаанд УИХ-ын, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч А.Бакей, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Я.Санжмятав, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзул, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Төлөвлөлт, санхүү бүртгэлийн газрын дарга Ч.Чулуунчимэг нар болон тус Байнгын хорооны Ажлын албаны зөвлөх О.Баяраа, референт М.Отгон нар оролцов.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Бакей ажлын хэсгийн хуралдааныг удирдан дэд ажлын хэсгээс гаргасан хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллоор санал хураалт явуулж, дэмжигдсэн саналыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх боллоо.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав сүүлийн жилүүдэд насны хэт зөрүүтэй гэр бүл олшрох хандлагатай болсон тухай дурдаад Монгол Улсад олон жил хамт амьдарсан гадаадын харьяат иргэний асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа тухай асуулт асууж хариулт авав.

Мөн Тус Байнгын хорооны 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болов.

Байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааныг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан удирдаж, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Г.Баярсайхан, С.Одонтуяа, Я.Санжмятав, Я.Содбаатар, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Алимаа, тус яамны мэргэжилтэн Т.Гантулга, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, тус холбооны Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг, Удирдлагын академийн багш, доктор, профессор Б.Уранцэцэг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн, зөвлөх Ж.Чимгээ, референт М.Отгон нар оролцлоо.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан Байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулгыг гишүүдэд танилцуулав. Дэд ажлын хэсгээс гаргасан хуулийн төслийн талаарх зарчмын болон найруулгын чанартай нийт 100 саналаар ажлын хэсгийн гишүүдийн дунд санал хураалт явуулж, дэмжигдсэн саналыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

Ажлын хэсгийн гишүүд хуулийн төслийн талаар холбогдох яам, дэд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, тодруулга авлаа.

Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсэг:

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд зохион байгуулагдав.

Тус хуралдаанд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан, гишүүнД.Зоригт, Г.Батхүү, А.Тлейханнар болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов.

Хуралдаанаар ажлын хэсэг болон гишүүдээс гарсан саналаар саналын томьёолол бэлтгэж Байнгын хорооны хуралаар хэлэлцүүлэх үүрэг чиглэл өглөө.

2. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлынхэсгийн хуралдаан хуралдав.

Тус хуралдаанд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Р.Амаржаргал, гишүүн А.Бакей, Ц.Баярсайхан нар болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов.

Ажлын хэсгийн гишүүд хуулийн төсөлд ажлын хэсгийн гишүүдээс гарсан санал төсөлд яаж туссанталаар асуулт асуунтодруулга авч, зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэх талаар үүрэг, чиглэл өгөв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ