Төсөвгүй болсон дэд сайдын орон тоог цомхотголоо

УИХ-аас өнгөрсөн баасан гарагт баталсан 2015 оны төсвийн тодотголын хүрээнд дэд сайд нарын зардлыг хассан учраас дэд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон. Тэгвэл өчигдөр Засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарын орон тоог цомхотголд оруулжээ.

Шийдлийн Засгийн газар 17 дэд сайдтай ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард МАН-ын долоон дэд сайдыг ажлаас нь чөлөөлөөд, орны сайд нарыг томилоогүй байсан билээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ