ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг баривчилжээ

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аассаатуулжээ. Түүнийг авлигын яаман дээрээс нь саатуулан байцаасан байна. Улмаар ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр анги руу авч явлаа хэмээн баттай эх сурвалж мэдээллээ.
Энэ талаар намын нөхдөөс нь тодруулахад "Тийм. Сайдыг саатуулан авч явсан гэх мэдээлэл байна. Одоогоор нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн хариулт өгч байна.
Харин албаны эх сурвалжаас тодруулахад энэ талаар тодорхой хариулт өгөөгүй ч уг мэдээллийг үгүйсгэсэнгүй. Юутай ч МАХН-ын гишүүн, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр саатуулаад байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш эргэн мэдээлэх болно.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ