Парис Хилтон дахин цомог гаргана

Нэртэй өв залгамжлагч Парис Хилтон дахин олны анхааралд өртөж эхлэв. Гэхдээ энэ удаа ямар нэг хэрэг тарьж биш, шинэ цомгоо гаргах болсон аж. “Cash Money” студийнхэн түүний шинэ цомгийн ажилд хамтарч байгаа бөгөөд продюсер Брайн Уилльям твиттер хуудастаа Парис Хилтонтой хамтарч ажиллахаар болсон тухайгаа бичсэнээр энэ мэдээ олны сонорт хүрсэн.

Парис энэ удаа дуучин Афрожак, реппер Лил Уайне нартай хамтарч байгаа аж. “Тэр хаус хөгжимд дуртай. Тэгэхээр би түүнд хэдэн сайн хаус дуу хийж өгнө” гэсэни байна. Парис Хилтон 2006 онд “Paris” нэртэй цомгоо гаргасан нь долоо хоногийн дотор 200 мянган хувь зарагдаж, “Биллбоард”-ын шилдэг аравт багтаж байв. Мөн “Stars are blind”, “Nothing in this world” дуу ч хит болж байсан билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ