Н.Энхбаярыг халз мэтгэлцээнд дуудав

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар, удирдах зөвлөлийн гишүүн А.Цэнгэлсайхан нар мэдэгдэл хийлээ. Т.Хасбаатар мэдээллийнхээ эхэндЭрүүл мэнд, спортын яамны сайд болон төрийн нарийн бичгийн дарга нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа учраас тус салбар удирдлагагүй шахам ажиллаж байна гэдгийг сануулсан юм.

“Монгол хүн 2020” хөтөлбөр дунд Эрүүл чийрэг Монгол хүн хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрийн хүрээнд томоохон салбарыг авч явах хүч нь эрх баригч намд байх ёстой. Тиймээс энэ салбарыг АН-ын хүн удирдаж, ажил үүргээ ард түмэндээ тайлагнах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа болон энэ салбарын доголдлыг МАХН-тай хариуцлага тооцох ёстой. Гэхээ хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байгаа учраас тулгамдаад буй асуудлын талаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг халз мэтгэлцээнд дуудаж байгаа аж.

Тэрээр Н.Энхбаярыг 11 дүгээр сарын 25-наас өмнө аль телевизээр хэдийд халз мэтгэлцээн хийхээ сонгох эрхийг өгсөн юм.

2008-2012 онд эрүүл мэндийн салбарт хийсэн хөрөнгө оруулалтыг өнгөрсөн гурван жилийн хугацаатай харьцуулаад харахад эрс буурсан гэсэн мэдээллийг тэд өгөв.

Д.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ