Бүх нийтийн санал асуулгын тов хойшлогдоно

УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг, мөн энэ сарын 26-нд бүх нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг өргөн бариад байсан юм. Гэвч бүх нийтийн санал асуулга явуулах хугацаа хойшлогдох нь тодорхой болжээ.
Учир нь Тогтоол батлагдсанаас 14 хоногийн дараа санал асуулга явуулах ёстой аж. Гэтэл УИХ-аар энэхүү тогтоолын төслийг хэлэлцээгүй байна. Харин энэ долоо хоногоос бүлэг, байнгын хороогоор уг тогтоолын төслийг хэлэлцээд дараа нь УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх учраас дээрх товлосон хугацаанд амжихгүй юм байна. Иймд Тогтоол хэзээ батлагдана, тэр өдрөөс 14 хоногийн дараа бүх нийтийн санал асуулга явуулахаар болжээ.
Д.Жимсээ
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ