Ерөнхийлөгч Парист ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын нийслэл Парис хотноо ажиллаж байна. Тус хотод өнөөдөр Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чуулган эхэлж байгаа юм. Дээрх арга хэмжээнд дэлхийн 160 орны удирдагч оролцож, дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгаралтад нөлөөлж байгаа гол хүчин зүйл болох нүүрстөрөгчийн давхар исэл, метан зэргийг ялгаруулагч нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээг бууруулах талаар хэлэлцэх юм.

Энэ удаагийн чуулган “Сүүлчийн боломж” уриан дор зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээрх арга хэмжээнд оролцохоор өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Францыг зорьсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ