УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ. Хуулинд өөрчлөлт оруулахад 20 орчим хоногийн хугацаа үлдээд байгаа юм. Гэвч энэ хугацаанд тэд ахиц гарах эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлэв.
МАН-ын бүлгээс Сонгуулийн тухай хуулинд хэд хэдэн асуудлыг тусгах нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал, сонгуулийн саналыг хар машинаас гадна гар аргаар тооллого хийж баталгаажуулах, хар машины баталгаат байдлыг хөндлөнгийн байгууллагаар урьдчилан баталгаажуулах ёстой гэв. Түүнчлэн саналын хуудсанд нам эвслээс дэвшиж байгаа гишүүдийг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар бичих нь зөв гэсэн юм. СЕХ-г татан буулгах асуудлыг дэмжихгүй гэдгээ ч илэрхийлэв.
Мөн намын нэрээр сонгогдох байдлыг халж, хүнийг сонгодог тогтолцоог дэмжих хэрэгтэй, УИХ-д гишүүнээр сонгогдсон хүн нам эвслээс гарвал УИХ-ын гишүүний суудлаас эргүүлэн татдаг болох ёстой. Намын нэрээр гишүүн болсон атлаа аль нэг нам эвсэлд урвадаг, шардаваг байж болохгүй гэлээ.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ