Беловежьегийн тужийн ойд хэлэлцээр хийж байжээ

ЗСБНХУ бутарч, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл (ТУХН) байгуулах тухай хэлэлцээрт 24 жилийн өмнө 1991 оны 12 дугаар сарын 8-нд Брестийн (Беларусь) ойролцоохи ангийн отог гэдэг газарт ЗСБНХОУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин, Украины ерөнхийлөгч Леонид Кравчук, БН Беларусь Улсын Дээд зөвлөлийн дарга Станислав Шушкевич нар гарын үсэг зуржээ. Энэ баримт бичиг “Беловежьегийн хэлэлцээр” гэсэн нэрээр түүхэнд орсон билээ.

Түүнийоршилд: “Олон улсын эрхийн субъект болон геополитикийн бодит байдлын хувиар ЗСБНХУ оршин тогтнохоо дуусгавар болгож байна” гэж дурьдаад, 1 дүгээр зүйлд нь: “Тохиролцогч эрхэмсэг талууд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийг байгуулж байна” гэж бичжээ.

Чухамхүү ард түмнүүдийн түүхэн нийтлэг байдал, тэдгээрийн холбоо харилцааг үндэс болгон, хоёр талын гэрээ хэлэлцээрүүд, ардчилсан эрх зүйт улс байгуулах эрмэлзлэл, төрийн бүрэн эрхт байдлыг харилцан хүлээн зөвшөөрч, хүндэтгэх үндсэн дээр харилцаагаа хөгжүүлэх бодол санааг харгалзан, ЗСБНХУ тарж бутарсан ч, энэхүү Хэлэлцээрт оролцогч талууд ТУХН байгуулахаар тохиролцсон юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ