Футзалын УАШТ-ий шилдэг найман баг тодорлоо

Футзалын УАШТ-ий долоо дахь өдөр 1/8 шигшээн тоглолтууд явагдаж дууслаа. "Хангарьд Сити-Дүнжингарав" өөрсдийн учраа болох "Замчин" багийг торгуулийн цохилтоор буулгаж авчээ. Тоглолтын эхний үеийн цорын ганц гоолыг А.Бодьрагчаа оруулж харин 2-р үеийн эхэнд Б.Баярбат гоол оруулснаар Хангарьд Сити тоглолтыг хошуучилж байв. Гэсэн ч Замчин багийн тамирчин Т.Ганзориг 13 дахь минутанд дараалсан хоёр гоолыг оруулж тооны харьцааг тэнцүүлсэн байна.

Ийнхүү үндсэн цаг өндөрлөж багууд торгуулийн цохилт хийж "Хангарьд Сити" хожил байгуулсан байна. Тэднээс 5 цохилтыг гүйцэтгэсэн бүх тамирчид үүргээ амжилттай биелүүлсэн бол Замчин багийн сүүлийн цохилтыг гүйцэтгэсэн тоглолгч алдсанаар ийнхүү тэмцээнийг орхилоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин