Н.Энхбаярыг Шадар, Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдад нэр дэвшүүллээ

Шадар сайд Ц.Оюунбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МАХН-ын гүйцэтгэх товчоо болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өгчээ. Тэгвэл өнөөдөр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Засгийн газрын гишүүдийг томилуулах албан бичиг илгээлээ. Уг албан бичигт Монгол Улсын Шадар сайдад Н.Энхбаяр, Эрүүл мэнд, спортын сайдад Ц.Оюунбаатарыг томилуулахаар уламжилжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ