Г.Шийлэгдамба баривлагдахаасаа өмнө өгсөн ярилцлага

Бусдаас авлига авсан хэргээр шалгагдаж буй ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын бие эрс муудаж, III төв эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж, эмчлүүлж буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Түүнийг өнгөрсөн сарын 4-нд баривчилснаас хойш түр саатуулах 461 дүгээр ангид байцааж байсан бөгөөд зүрхний цусан хангамж муудсан гэх шалтгаанаар тус ангийн эмнэлэгт хэвтүүлээд байсан юм. Гэвч эмчилгээ нь үр дүнгүй байсаар Г.Шийлэгдамбын бие огцом муудаж, III эмнэлэгт шилжүүлсэн байдаг. Зарим эмч түүнийг хоёр долоо хоногийн хугацаанд нарийн дэглэм барихгүй бол амь насанд нь халтай гэсэн дүгнэлт гаргасан аж. Харин уржигдар түүнийг дээрх эмнэлгээс гаргаж, цагдан хорих төвд үргэлжлүүлэн саатуулжээ. Тэрбээр баривчлагдахаасаа өмнө хэвлэлиййн ажилтанд ийм ярилцлага өгчээ. Энэ нь түүний саатуулагдахаасаа өмнө өгсөн ярилцлага бөгөөд тус өдрийнхөө орой нь баривчлагдсан байна. Доорх ярилцлага нь хэвлэлд огт гараагүй учир бүрэн эхээр нь нийтлэлээ.
- МАН болон МАХН-ын ахмадууд хоёр намынхаа удирдлагуудад цаашдын намуудын хамтын ажиллагааны талаар өргөх бичиг хүргүүлсэн талаар тодруулж болох уу?
-Тиймээ өнөөдөр өглөө МАХН-ын Төв байранд Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө ухамсарт амьдралаа зориулсан төр нийгэм, салбар салбарын нэрт зүтгэлнүүд болох хоёр намын ахмадын төлөөлөл хүрэлцэн ирж намуудын хамтын ажиллагааны өнөөгийн болон цаашдын тулгамдсан асуудлуудын талаар улс орны өнөөгийн нийгэм эдийн засгийн байдалтай уялдуулан хөндөж тодорхой байр суурь бүхий өргөх бичгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр, нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж бид гуравт гардуулан өглөө. Дээрх бичигт дахин хэлэхэд төр засгийн өндөр албан тушаал хашиж байсан болон салбар салбарын үнэ хүндтэй ахмад үеийн эрхэм буурлуудын төлөөллүүд гарын үсгээ зурсан байсан.
- Танай намын зүгээс хэрхэн хандаж хариу өгөх вэ?
- Бид дээрх асуудалтай холбогдуулан намынхаа зохих түвшинд авч хэлэлцэж, нийт гишүүдийнхээ анхааралд хандуулан ул суурьтай хандах болно. Нөгөө талаар ганц нэг намын хүрээнд шийдээд хариу өгчих асуудал мөн үү биш үү? Ахмадууд тэгээд ч зөвхөн улстөрийн хоёр намын хамтын ажиллагааны талаар хязгаарлагдахгүйгээр бүхэлд нь улс орны нөхцөл байдал, цаашдын чиг хандлагад сэтгэл зовниж олон асуудлуудыг хөндсөн байсныг энэ дашрамд дурдья.
-Танай хоёр намыг хамтран ажиллаж ирэх сонгуульд эвсэн оролцож магадгүй гэсэн яриа байгаагийн зэрэгцээ намын дарга Н.Энхбаяр болон намын бусад удирдлагуудыг тухайлбал таныг хуулийн байгууллагынхан дуудаж эхэлсэн талаар мэдээлэл байна.
- Яг барин тавин тодорхой яримааргүй байна. Н.Энхбаяр даргын хувьд би мэдээлэл өгсөн өгөөгүй олон нийтийн анхааралд байгаа асуудал биз дээ. Харин миний хувьд хэдхэн хоногийн өмнө АТГ-ын н.Тамир гэдэг байцаагч дуудаж МАХН-ынтөв байртай холбоотой асуудлаар гэнэт уулзсан. Манай намын нөхдүүд ч тодорхой ойлголттой байгаа.
- Энэ нь бусад улс төрийн хүчнүүдийн зүгээс та бүхэнд үзүүлж байгаа дарамт шахалт гэж үзэж болох уу?
- Өөрсдөөс нь асуу. Харамсалтай ч бид өнөөдөр монголын улс төрийн ямар эрсдэлтэй тоглоомоор наадаж буйгаа мэдэж байгаа хүмүүс. Сүүлийн хэдэн жил ийм л байсан. Гэхдээ нэг зүйл хэлхэд улс төрийн энэ увиагүй ший жүжиг эхэлсэн, өрнөсөн одоо харин удахгүй өндөрлөх дөхөж байна даа. Эцэст нь энэ улс орон, ард иргэд амар тайван хөгжиж дэвших нөхцөл бүрдэнэ шүү дээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ