Б.Ариунсан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Түүний ажлаа өгөх болсон шалтгаан тодорхойгүй байгаа юм. Эх сурвалжуудын хэлж буйгаар үүнийг ирэх оны сонгуультай холбон тайлбарлаж байна.

Тэрээр өмнө нь Говь-Алтай аймагт нэр дэвшиж байсан ч, ялалт байгуулж чадаагүй аж. Харин энэ удаад намын жагсаалтад бичигдэж магадгүй бололтой.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ