УИХ дахь бие даагчид мэдээлэл хийлээ

УИХ дахь бие даагч гишүүд энэ долоо хоногт хэлэлцэх асуудлуудаар байр сууриа илэрхийллээ.
Тэд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийг баталсныг дэмжиж байгаа бөгөөд уг хуулиар малчид нийгмийн даатгалд хамрагдахын хэрээр улсын төсөвт мөнгө төвлөрнө гэж үзэж байна.
Мөн энэ долоо хоногт Халх голын чөлөөт бүсийн тухай хуулийг хэлэлцэнэ. Хөдөө аж ахуйг хөгжүүлэхдээ чөлөөт бүс гэсэн нэр өгч батлуулж болохгүй гэж үзээд Халх голыг органик бүс нутгаар хөгжүүлэх хууль өргөн барьсан байна.
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухайд, автомат машинаар тоолоод давхар хяналтын тооллого хийж нийт саналын 50 хүртэлх хувийг гар тооллогоор тоолно гэснийг тэд дэмжиж байна. Харин Ард нийтийн санал асуулга, Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэлээ.
Боловсролын тухай хуульд төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хоолны 50 хүртэлх хувийг хүүхдүүдээр гаргуулах тухай оруулсан талаар дурьдаад үүнийг нэлээд анхааралтай шийдэх асуудал гэдгийг хэлэв. Эдийн засаг хямарсан үед энэ асуудал иргэдэд ямар хэмжээний дарамт авчрах нь тодорхой. Тэгвэл эдийн засаг хөдөлж эхлэх нь гэсэн Оюутолгойн гэрээг үзэглэсэн асуудалд бие даагчид дараах байр суурьтай байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Дэлхийн томоохон банк санхүүгийн байгууллагуудтай Оюутолгойг барьцаалж гэрээ байгуулсан асуудал бидний анхаарлыг татах асуудлын нэг зүй ёсоор мөн. Манай хэдэн нөхөд гарын үсэг зураад, бахархаад инээгээд л байна лээ. Тэд нар нэг өдөр нулимас дуслуулах вий дээ. Монголын төрд бүхий л үед иймэрхүү хүмүүс байсан даа." хэмээв. Түүнчлэн тэрээр "Гачууртын ордноос хоёр тэрбум ам.долларыг олно гэж байгаа ч 200 сая ам.долларыг авна гээд төлөвлөсөн гэсэн. Арав хүртэлх хувийг нь авахын тулд ингэж шуурхайлах хэрэг байна уу. Үүнийхээ оронд уулаа хамгаалалтад авах хэрэгтэй" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ